НЯРАЙН ЗУРАГ АВАХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ҮЕ ХЭЗЭЭ ВЭ?
_________________________________________

5 хоногтой үйлчлүүлэгч

ТӨРСНИЙ ДАРААХ 5-14 ХОНОГ
Төрсний дараах хүүхдийн амьдралын эхний 28 хоногийг нярайн үе гэх ба зураг авалт хийх хамгийн тохиромжтой үе нь төрснөөс хойшхи 5-14 хоногийн дотор юм.
Энэ хугацаанд тэд ихэнх цагаа унтаж өнгөрөөдөг бөгөөд эхийн хэвлийгээс гараад удаагүй байгаа тул илүү уян хатан байж янз бүрийн байрлал поз авахад тэдэнд ямар нэгэн садаагүй, тухгүй байдал үүсгэлгүй тайван унтсаар байдаг.
Ингэснээрээ гэрэл зураг илүү бүтээлч байж хүссэн зургаа гаргах боломжтой болдог. Харин хүүхэд сэрүүн хөдөлгөөнтэй байх нь нярайн зураг авалтыг удаашруулж үргэлжлэх хугацааг уртасгадаг.
ХҮЙ ЦӨГЛӨЛТ
Нярайн хүй цөглөх хугацаа хүүхэд бүр харилцан адилгүй байх бөгөөд зураг авалт хийх товлосон өдөр хүй цөглөөгүй байвал та санаа бүү зовоорой. Зураг авалтанд ариутгасан даавуу, өлгий зэргээр нярайг ихэвчлэн ороож өлгийдэж авахаас гадна нүцгэн зураг авалт хийх нөхцөлд цөглөөгүй хүйг та хүсвэл фотошоп-оор янзлах болно.
ТӨРСНИЙ ДАРААХ 15-21 ХОНОГ
Таны хүүхэд 15 хоногтой болоход илүү их цагийг сэрүүн сэргэг өнгөрөөх хандлагатай байдаг. Нялх хүүхэд найман долоо хоногтой болтол нүд нь төвлөрч чаддаггүй тул нүдээ нээлттэй байхад нь гайхалтай зураг авах нь хэцүү байдаг.
Тиймээс тайван унтуулж зураг авалт хийхийн тулд нилээдгүй цаг хугацааг зарцуулдаг ба энэ нь нялх биетэй ээжүүдийг бага зэрэг ядраах талтай байдаг.

Бяцхан үрсийн тань өсөлт хөгжил бол цаг хугацаатай уралдан өнгөрөх, дахин давтагдашгүй нандин мөчүүдийн цуврал билээ.
Хүүхдийнхээ амьдралын хамгийн үнэт агшнуудыг зураг болгон мөнхлөхдөө зөв цагийг оновчтой сонгох нь хамгаас чухал.
Бид дараах хөгжлийн үе шат бүрд тохирсон зураг авалтыг санал болгож байна. Эдгээр үеүдэд авхуулсан гэрэл зургууд нь хоорондоо давхцахгүй бөгөөд таны хүүхдийн бие бялдар, сэтгэл хөдлөлийн өсөлт хөгжлийг бүхлээр нь хадгалж үлдэх гайхамшигтай дурсамж болно.
Newborn (5–28 хоног)
Хүүхэд төрөөд 5 хоног хүрмэгц зураг авалт хийх боломжтой бөгөөд хамгийн тохиромжтой хугацаа нь 5–14 хоног юм. Энэ үед нярай хүүхэд гүн нойрсож, бие нь уян хатан байдаг тул frog pose, taco pose зэрэг олон төрлийн өхөөрдөм байрлалаар зургаа авхуулах боломжтой. Энэхүү зураг авалтаар таны хүүхдийн ээжийнхээ гэдсэнд байсан мэт жижигхэн, аавынхаа алган дээр багтсан мэт тансаг төрхийг мөнхлөн үлдээнэ.
Tummy Time (3–4 сар)
Хүүхдийн тань 100 хоног — хамгийн анхны тэмдэглэлт мөчүүдийн нэг. 3–4 сартайд хүүхэд маань толгойгоо дааж, орчин тойрноо сонирхож, ээж аавыгаа таньж, инээмсэглэн харилцах чадвар нь мэдэгдэхүйц хөгждөг. Хэвтээ байрлалаас толгойгоо өргөж буй оролдлого, сониуч харц, гэгээлэг инээмсэглэл нь энэ үед хамгийн эгдүүтэй төрхөөрөө гардаг.
Sitter Session (6–7 сар)
Хүүхэд энэ үеэс өөрөө сууж сурч, тоглоомоо гартаа барьж тоглодог болдог. Мөн дээшээ харж хөлүүдээ барих, хоёр гараараа тулан тэнцвэрээ олох гэх мэт хөдөлгөөнүүд гарч ирнэ. Хамгийн гол нь, бага зэрэг түшлэгтэй эсвэл бие даан сууж чаддаг болсон нь хүүхдийн хөгжилд том дэвшил бөгөөд энэ үеийг зургаар буулгах нь хамгийн оновчтой сонголт юм.
Milestone – 1 нас
Хүүхдийнхээ анхны төрсөн өдрийг дурсамжтайгаар тэмдэглэх хамгийн онцгой арга бол түүнийгээ зураг болгон үлдээх явдал. Манай студид тайз чимэглэл бүхий 1 насны milestone зураг авалт, мөн төрсөн өдрийн баярын үйл ажиллагаанд зориулсан event зураг авалт хийх боломжтой. Cake smash, гэр бүлийн хамт зураг авах зэрэг төрөл бүрийн сонголтыг бид санал болгодог.

Сэвлэг үргээх ёслол
Сэвлэг үргээх ёслол нь монголчуудын хувьд хүүхдийн анхны том үйл явдал, нэгэн төрлийн шинэ эхлэл. Энэ чухал мөчийг зураг болгон хадгалах хамгийн гоёмсог арга бол ёслолын өмнөх үстэй төрхийг студид гэрэл зургийн хэлбэрээр мөнхлөх явдал юм. Мөн ёслолын үеийн бүх үйл ажиллагааг бид мэргэжлийн түвшинд зураг болгон баримтжуулж өгнө.

Nomadic Baby Studio — таны хүүхдийн амьдралын хамгийн үнэ цэнтэй мөчүүдийг уран бүтээл болгон хадгалж өгнө.
Өнөөдрийн өхөөрдөм төрх маргааш нэгэнтээ өнгөрсөн дурсамж болон үлдэнэ. Тиймээс тэрхүү хором бүрийг хайрлан, бодит дурсамж болгон буулгаарай.
ХААНААС ЭРХИЙН БИЧИГТЭЙ БОЛОХ ВЭ?
_________________________________________
ТӨЛБӨРӨӨ ХУВААН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ ЮУ?
_________________________________________


Та STOREPAY, POCKETZERO ашиглан манай үйлчилгээг урьдчилгаагүй, хүүгүй, шимтгэлгүй, хуваан төлөх боломжтой. Мөн та манай дээр эхний төлбөрийн урьдчилгаа 50% төлөөд бэлэн болсон зургаа хүлээн авах үедээ үлдэгдэл төлбөрөө хүү, шимтгэлгүй төлөөд авах боломтой.
ХУВЦАС, НҮҮР БУДАЛТ ХИЙДЭГ ҮҮ?
_________________________________________
ГЭРЭЛ НЬ ХҮҮХДИЙН НҮДЭНД АЮУЛТАЙ ЮУ?
_________________________________________
Back to Top